

Монголд баар биш Лас Вегас, Венец, Парис зэрэг жинхэнэ метрополис хотуудын нэг илэрхийлэмж нь яах аргагүй шөнийн дуу алдмаар чамин тансаг шоу тоглолтууд байдаг.
Тэгвэл Улаанбаатарынханд зориулсан, таашаалд нь нийцсэн ийм урлагийг цоо шинээр тавьж үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа аж. Тиймээс тус театрынхан өнөөдрөөс эхлэн “Нууцаа дэлгэе” нэртэй кабаре шоугаа үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа юм байна. Үзэгчдийнхээ стрессийг тайлж, цэнгэл таашаалыг эдлүүлэхийн зэрэгцээ урлагийн гоё сайхныг мэдрэх хэрэгцээнд л уран бүтээл нь зориулах аж.
Кабаре шоуг үзэгчид энгийн жүжиг, тоглолт үздэгтэй адил эгнээ суудалд сууж үзэхгүй. Харин үзэгчдийн танхимд ширээ засаж, шоугаа үзэхийн зэрэгцээ үйлчилгээ авч кофе, ундаа уух боломжийг анх удаа олгож байгаа гэнэ. Кабаре шоу нь аль улсад ч шөнийн цагаар тоглогддог. Учир нь хүний хамгийн чөлөөт цаг шөнийн цаг байдаг.
Д.Ундрах 24tsag.mn