Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа “Монгол Улсад өмнө нь хоёр давалгаа бүртгэгдсэн. Нөхцөл байдал наймдугаар сарын дунд үеэс эхлэн нэмэгдэж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж 3000 буюу түүнээс дээш тохиолдол бүртгэгдэж байна.
Орон нутагт халдварын давалгаа долоодугаар сарын дундаас эхэлсэн. Шинжилгээнд эерэг эзэлж байга хувь сүүлийн үед огцом нэмэгдэж, нийт тохиолдлын 73 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна.
Улаанбаатар хотод 7 хоног тутам өвчлөлийн таамаг гаргаж байгаа. Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар цаашид 14 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 900-аас дээш гарна гэсэн дүн гарсан.
Сүүлийн 7 хоногт дельта вирус нийт шинжилгээний 35 хувьд нь илэрч байна.
Өвчлөл гэр бүл, найз нөхөд, ажлын байрны хүрээнд хамгийн өндөр тархаж байна. Түүнчлэн 0-17 насны хүүхдүүд дунд 5-11 настнуудын өвчлөл 45 хувьтай буюу хамгийн өндөр байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)