Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж, үймээн самуун дэгдээж буй “Исламын шашинтнууд буруугүй” киног YouTube сайт болон Гүүгл сайтын видео шэйр программаас арилгаагүй хэмээн тус компаний захирал Фабио Жойс Силва Койлхог баривчилсан байна.
Хотын сонгууль ирэх сард болох Бразильд тус бичлэгийг татан авахыг Гүүгл компанид удаа дараа анхааруулсан ч хариу өгөөгүй аж. Орон нутгийн сонгуулиар Кампо Гранде хотын даргад нэр дэвшигч Алкидес Бернал Кампо нь ислам шашинт тул Гүүгл компани сонгуулийн хууль зөрчсөнд тооцогдсон байна.
Тус улсын шүүхээс “Исламын шашинтнууд буруугүй” киног сайтаасаа авах 10 өдрийн хугацаа өгсөн байжээ. Харин одоо сануулгын дагуу өдрийн 5000 доллар буюу компанийг доод тал нь 50 мянган доллараар торгох нь ойлгомжтой байна. Харин захирал Фабио Жойс Силва Койлход хэрхэн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна.
“Исламын шашинтнууд буруугүй” кинонд тус шашныг үндэслэгч Профет Мохаммед хийгээд түүнийг дагагсадыг танхай этгээд мэт үзүүлсэн нь ислам шашинтнуудын дургүйцлийг ихэд хүргэж байгаа юм.

Д.Идэр