Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЕТГ-ы дарга Я.Содбаатар “Өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс бүхэлд нь татгалзаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм, судлаачдын хүрээнд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Өмнөх ерөнхийлөгч шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох, АТГ-ын даргын томилгоонд Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт орсонд хориг тавьсан байсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ эрх Ерөнхий сайдад очиж байна гэсэн үг.
Улмаар гацаад байсан хууль цааш хэрэгжээд явах боломжтой болж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)