Алдарт тоглогч Майкл Жордан удаан хугацаанд үерхсэн найз хүүхэн Ивэтт
Приетотой гэрлэхээр болсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Шарлотт WCNC
радиод мэдэгджээ. Прието Куба улсаас гаралтай загвар өмсөгч бөгөөд
хосууд 3 жил гаруй хугацаанд үерхэж байгаа юм байна.

Сагсан бөмбөгийн сүпер мастер Майкл Жордан удаан хугацаанд үерхсэн найз хүүхэн Ивэтт Приетотой гэрлэхээр болсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Шарлотт WCNC радиод мэдэгджээ. Прието Куба улсаас гаралтай загвар өмсөгч бөгөөд хосууд 3 жил гаруй хугацаанд үерхэж байгаа юм байна. Жорданы хувьд энэ нь түүний 2 дахь гэрлэлт бөгөөд өмнөх эхнэр Хуаниттай 17 жил ханилсаны эцэст 2006 онд гэрлэлтээ цуцлуулаад байсан юм. Домогт тоглогч М.Жордан одоогоор Шарлотт Бобкэтс багийг эзэмшиж байгаа бөгөөд шинэ улирлаас эхлэн удирдлагын гаргах шийдвэрт оролцоод байхгүй гэдэгээ мэдэгдээд авсан юм.
Одоогоор хуримын зар болон болох он сар өдөр нь тодорхойгүй байна.