Морь унадаг Монголчууд тун удахгүй усан онгоц хөлөглөн далайд аялах болно гэж өнөөдөр Солонгосын Саммук Хэүн компани мэдэгдлээ.

Морь унадаг Монголчууд тун удахгүй усан онгоц хөлөглөн далайд аялах болно гэж өнөөдөр Солонгосын Саммук Хэүн компани мэдэгдлээ. Тус компани болон Монголын Засгийн газрын байгуулж буй “Mongol Sammok Logistics Company” нар нь энэ оны сүүлээр гэхэд тус бүрдээ 600 сая воны хөрөнгө гарган хамтарсан компаниа байгуулах бөгөөд 2015 оноос эхлэн анхныхаа туршилтын тээвэрлэлтээ далайд хийх ажээ. Замын-Үүдээс галт тэргээр хятад улс руу гарч, хятадын зүүн эрэг дэхь далайн боомтод хүрч, тэндээсээ Өмнөд Солонгос хүрэх далайн тээврийн шугамаар, Монгол улсын өмнөд хэсгээс олдворлосон байгалийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр , нүүрс зэрэг зүйлс тээвэрлэгдэх бөгөөд Монголд олдворлосон байгалийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, тээвэрлэх зэрэг ажилд Солонгосын Хёндэй Глобус компани хөрөнгө оруулан , Замын -Үүдэд агуулах барих ажлыг хийхээр болсон байна.
2015 он хүртэл нийтдээ 1 сая тонн байгалийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх бол 2016~2018 онуудад хүчин чадлаа нэмж 10 сая хүртэл тонн , 2019 оноос эхлэн жилдээ 30 сая тонн ачааг тээвэрлэж чадах чадалтай болох ажээ.
Одоогоор усан онгоц жолоодох анхны хоёр Монгол ажилтанг сургаад байгаа ба тэд 2015 онд анхны Монголын ачааны усан онгоцны багт орж ажиллах төдийгүй ирэх гуравдугаар сард бусад 20 ажилтанг Солонгос улсад авчирч сургалтанд хамруулах юм байна.
Б.Чимэг