Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн твиттерт жиргэж олны шүүмжлэлд өртөөд буй.
Тэгвэл энэ талаараа тайлбар өглөө. Тэрбээр “Боловсролын салбарт тэгш бус байдал бий болсныг БШУ-ны сайд ч хүлээн зөвшөөрсөн. Гурваас дөрвөн өөр төрлийн санхүүжилтийг үзүүлдэг юм.
Тухайлбал, орон нутгийн сургуульд жилд 300 орчим мянган төгрөгийг нэг хүүхдэд зарцуулж байгаа бол Кембрижийн сургуульд сурч байгаа хүүхдэд гурван сая төгрөг зарцуулж ялгавартай байдлыг бий болгож байна.
Үүнээс үүдэн эцэг эхчүүд их мөнгө зарцуулж байгаа, чанартай гэж үзэж байгаа сургуульд хүүхдүүдээ оруулахын тулд гомдол, санал ирүүлдэг. Энэ асуудлыг боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх юм байна гэж ойлгож байгаа. Яаман дээр тусдаа яригдана” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)