Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зорилгоор зарим яам, тамгын газрыг нүүлгэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын захиргааг энэ ондоо багтаан Яармаг руу нүүлгэхээр болсон бөгөөд ирэх оны намар гэхэд бүрэн нүүсэн байх талаар хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
Үүнтэй холбогдуулан Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдаалах бөгөөд анхны дуудах үнэ 46 тэрбум байх аж. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг хэрхэх талаар тухайн үед нь шийдвэр гаргана гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)