Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хөл хорио тогтоох асуудал албан бусаар яригдаад буй. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох ямар ч санал оруулж ирээгүй.
Харин сургууль, цэцэрлэгт халдвар авсан хүүхдийн тооноос хамаарч бүлэг, анги, давхар, жигүүр зэргээр хөл хорьж байгаа. Үүнээс өөрөөр хөл хорих асуудал яригдаагүй” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)