Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад орон тооны бус зөвлөхөөр ажиллах санал тавьж, уг асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд хэлэлцэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл одоогоор орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах эсэх шийдвэр гараагүй байгаа аж.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон зарим заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан бөгөөд мөн МАН-ыг тараах тухай хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. Харин МАН түүнд найр тавьж, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах талаар ярилцаж байгаагийн цаана ямар тохироо байгаа бол хэмээн иргэд гайхаж сууна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)