Зуун айлын гүүрний засварын ажил ирэх сарын эхээр дуусна

Сэлбийн хос гүүрний урд талын гүүрийн замын хөдөлгөөнийг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхлэн хааж, гүүрийг бүрэн нурааж өргөтгөх ажлыг хийж эхэлсэн. Эхний ээлжинд Сансарын колонк руу өгсдөг нэг талын гүүрийг засч байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор засварын ажил энэ сарын 07-нд дуусч, зорчих хэсгийг нээх байсан ч өнөөдрийг хүртэл тус замын ажил дуусаагүй байгаа. Хотын удирдлагаас ирэх сарын 7-н гэхэд дуусгах үүрэг өгчээ. Сэлбийн хос гүүрийн нэг чигийн зам ашиглалтад ормогц эсрэг талын гүүрийг нурааж өргөтгөл шинэчлэлийн ажлыг явуулах гэнэ.
Т.Хулан