“Төвийн бүсийн Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 30-ныг хүртэл Дархан хотноо болно.
“Төвийн бүсийн Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 30-ныг хүртэл Дархан хотноо болно. Уг үзэсгэлэн худалдааг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа аж.Уг арга хэмжээ нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах түүнчлэн гадаад орнуудын бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох боломжийг бүрдүүлэх зорилготой.
Түүнчлэн үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилгоор тус үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот болон Төв, Хангайн бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцдог юм. Жилээс жилд бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, оролцогчдын хүрээ өргөжсөөр байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй нь энэ юм.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, бизнес эрхлэгч хэн бүхэн үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой юм байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































