“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахал манай улсад ч амаргүй сорилтыг бий болгож байна. Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг хоёр дахь удаагаа 5.3 хувиар агшсан. Дэлхий дахинд ч ялгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм сорилтод орж байгаагүй юм байна лээ.
Гэхдээ хатуу хөл хорио тогтоохгүй, Төв банкинд байсан мөнгийг эргэлтэд оруулж, Засгийн газар, Сангийн яам бодлогоор дэмжээд явж байгаа учраас тодорхой хэмжээгээр эдийн засаг нэмэгдэж байна.
Эдийн засгаа дэмжиж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг эдийн засагт гаргах ямар ч мөнгө байхгүй. Харин хуийн хэвшилд байгаа мөнгийг гаргахад бодлого гаргасан ийм л зүйл юм. Монгол Улсын вакцинжуулалт 65 хувьтай байна. Цаашид вакцины гуравдугаар тунг хийж байна. Дэлхий нийтэд вакцины нэг, хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаж чадаагүй байгаа учраас гурав дахь тунг дэмжихгүй хандлагатай байна.
Бидний хувьд цаг алдахгүйн тулд гурав дахь тунг хийж байгаа.
Хүндрэлтэй нөхцөл байдлыг зөвхөн төр бодлого гаргаад шийдэхгүй. Хувийн хэвшлийн хамтын оролцоотой даван гарна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)