Коронавирусний халдварын эмчилгээнээс Арбидол эмийг хассанаас үүдэн 10 тэрбум үр ашиггүй салхинд хийсэх гэж буй талаар Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням мэдээлсэн. Тэгвэл үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ.
Тэрбээр "ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон. Түүнээс бус коронавирусний халдварын эмчилгээнээс хасаагүй" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)