Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан энэ сарын 10-нд ОХУ-ын нийслэл Москва хотын “Коммунарка” дүүрэгт байрлах Үнэн алдартны сүмийн цогцолборт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөөнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа болон бусад дипломат, ажилтнууд цэцэг өргөж, гүн хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин сайд Д.Даваа тус үнэн алдартны сүмийн хамба ламтай уулзжээ. Энэ үеэр бидний өвөг дээдэс нойрсож буй энэ газрыг хамгаалалтандаа авч, арчлан тордож байдагт талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)