Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулсан. Түүний илтгэлийн тоон мэдээллийг хүргэж байна.
Энэ бодлогын зорилго нь улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, төсвийн шинэчлэл хийхээ амлав.