
Энэхүү төслийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 24-28 хооронд КОИКА-аас судалгааны баг ирж ажилласан бөгөөд судалгааны дүнд төслийг хэрэгжүүлэх талаар “хэлэлцээрийн протокол” байгуулахаар тогтсон юм.
Тиймээс өнөөдөр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ли Донг-гу нар төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн протоколт гарын үсэг зурна.
Ж.Баярцэцэг шинэ Засгийн газар төрийн үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгаа талаар дурдаад энэ зорилгын хүрээнд тус төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.