"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ.
Г.Буяндорж “Намайг 10 дахь жилдээ шалгаж байгаа. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног цагдан хоригдсон. Таван зүйл ангиар шалгасан ч бүгд шүүх дээр очоод цагаатгасан. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг дээр хохирогчийг нь тогтоож чадахгүй байгаа прокурорын байгууллага, тус байгууллагын дээрээээ гуравт эрэмбэлэгдэх хэлтсийн дарга болсон Ц.Батболд үүнийг хийсэн. Ц.Батболд, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар хэргийг шүүх руу явуулахгүй гэж амь тэмцсэн.
Иргэдийнхээ шударга ёсны дэмжлэгээр хонгилын прокуроруудыг нухааргүй бол дийлэхгүй нь.
Иргэдийн эсэргүүцэл эцсийн цэгтээ хүрвэл хэн хариуцлага хүлээх юм. Ардчилсан, энэрэнгүй, шударга, иргэний нийгэм байгуулъя гээд байдаг. Иргэний нийгэм гэдэг нь иргэд нь төрөөсөө давуу эрхтэй нийгэм байгуулахыг хэлээд байгаа. Гэтэл төр иргэдээсээ давуу эрхтэй байгаад байна шүү дээ. Прокурорын байгууллага системээрээ миний эсрэг ажиллаж байна. Мөрдөн мөшгиж, бусдад давуу байдал олгож байна.
Баримт дэлгэе. Өмгөөлөгч байсан хүн 1.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө авсан гэрчилгээний хуулбар надад бий" гэлээ.
А.Сүх