
Туркийн Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний энэ
оны сүүлийн цувралд оролцож буй их мастер Б.Мөнгөнтуул уржигдар
тэмцээний долоо дахь тоглолтоо хийж, Болгарын их мастер Антоанета
Стефановатай хараар тоглон тэнцжээ.

Туркийн Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний энэ оны сүүлийн цувралд оролцож буй их мастер Б.Мөнгөнтуул уржигдар тэмцээний долоо дахь тоглолтоо хийж, Болгарын их мастер Антоанета Стефановатай хараар тоглон тэнцжээ. Ингэснээр Б.Мөнгөнтуул нийт 3,5 оноотой болж, наймдугаар байрт бичигдээд байна. Тэрбээр өчигдөр найм дахь өргийн тоглолтоо Энэтхэгийн их мастер Конеру Хампигийн эсрэг хийсэн юм.
Тэмцээний долоон өргийн дараах байдлаар Конеру Хампи тав хожиж, хоёр тэнцсэнээр зургаан оноотой тэргүүлж байна. Тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, ялагч тодрох юм.
Д.Ундрах 24tsag.mn