Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Тухайлбал Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, авилга авсан байж болзошгүй хэмээн Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Ташрамд өгүүлэхэд, Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” хотхонуудыг түүний хамаарал бүхий хүмүүс нь барьсан аж. Харин Ц.Ганхүүг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихад барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл ил болоод байгаа юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)