Засгийн газрын хралдаанаар Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбууайн үнийг тогтоолоо.
Тодруулбал, энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргалаа.