2001 оноос эхлэн Монголын иргэний агаарын тээврийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний шилдэг агаарын тээвэрлэгч Аэромонголиа компани нь 50 хүний суудалтай 4 дэхь Фоккер-50 маягийн агаарын өчигдөр хүлээн авлаа. Тус Фоккер-50 онгоц нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, найдвартай, тохилог агаарын хөлөг бөгөөд манай орны нөхцөлд тохирсон онгоц юм. Энэхүү агаарын хөлгөөр Аэромонголиа компани нь орон нутаг болон олон улсын чиглэлд нислэг үйлдэх болно.


