

Тус тоглолт нь Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндэсний язгуур урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд “Монголын ахмадын холбоо”-той хамтран ахмад буурлуудынхаа баярыг тохиолдуулан ийнхүү зохион байгуулж байгаа гэнэ.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын найруулагч П.Урнаа, удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллаж байгаа аж.
Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох ажээ. Түүнчлэн үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Гэрэгэ” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нартай хамтран тоглоно. Тасалбарын үнэ 20.000 төгрөг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 50054441, 89004147 дугаарын утсаар лавлах боломжтой ажээ.
Д.Ундрах 24tsag.mn