Монголын өсвөрийн шатарчдын клубийн холбоо, “Дархан ус суваг” ХК
хамтран өсвөрийн шатарчдын тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул
аймагт зохион байгуулах гэж байна.
Монголын өсвөрийн шатарчдын клубийн холбоо, “Дархан ус суваг” ХК хамтран өсвөрийн шатарчдын тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна.Тэмцээн 10, 14, 18 хүртэлх гэсэн гурван насны ангилалд швейцарь системээр долоон тавилд үргэлжилнэ. Насны ангилал бүрт эхний гурван байрт орсон шатарчдын медалийг 80, 50, 30 мянган төгрөг дагалдах аж. Түүнчлэн ангилал бүрт хамгийн сайн тоглосон гурван тамирчинг “Дархан ус суваг” компанийн захирлын, МӨШКХ-ийн, тэмцээний ерөнхий шүүгчийн нэрэмжит шагналаар шагнаж урам¬шуу¬лах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































