Оршин суугчдын дунд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд манайд цөөнгүй бий.
Оршин суугчдын дунд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд манайд цөөнгүй бий. Арьс шир, өлөн, тоосго, цемент, түлш боловсруулах үйлдвэр гээд л энэ жагсаалт үргэлжилнэ. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаанаас болж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй, тайван орчинд амьдрах эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа гэхэд хилсдэхгүй.Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэгдсэн бүртгэл байдаггүй аж. Эдгээр асуудал нь хууль бус газрын наймаа хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн албаныхан үзэж байгаа юм. Тиймээс ирэх сараас эхлэн нийслэлийн хэмжээнд байх нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэгдсэн тоог гаргаж, бүртгэлжүүлэх, дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.
Мөн хотод байрлалтай үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бөгөөд энэ асуудалд ажлын хэсэг гаргаж, зохион байгуулахыг НИТХ-ын дарга Д.Баттулга холбогдох албаныханд үүрэг болголоо.
Д.Ундрах 24tsag.mn



















































