
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал И.Балжиннямаас тодруулахад “Бид тус дүүргийн хамгийн их хогтой 2-3 хороог сонгож, иргэдээс шуудай хогийг 500-1000 төгрөгөөр худалдаж авдаг. Хогийг ангилж авахад хүндрэлтэй байдаг учир шуудайгаар нь бодож, үнийг нь тооцдог юм. Энэ ажлыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Ирэх долоо хоногт иргэдээс хог худалдаж авахаар төлөвлөсөн. Одоогоор хэдэн тонн хог авах төсвөө батлаагүй байгаа. Өмнөх онуудад бид дунджаар 16-31 машин хог аваад, дүүргийн ТҮК-тай хамтран хогийн цэгт асгадаг байсан” гэв.