зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХАМГИЙН нимгэн, хөнгөн, хурдан нь гэж тодорхойлсон iPhone5-ын тухай 24 баримт

2012-9-28
0
ЖИРГЭХ
a6_heroЭхнэр нөхөр хоёр ярилцаж байна.
Нөхөр: Миний хань төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Эхнэр: За юу ч байсан яах вэ, өөрөө л мэд.
Нөхөр: Үнэхээр юу ч байж болох юм уу?
Эхнэр: Мхммм. Нэг алим ч байсан болноо, бүр тэр алимаа хажуу бөөрнөөс нь хазаад өгсөн ч хамаагүй ээ. Хайр нь ямар юм голох биш. Гэхдээ тэр хажуу бөөрнөөсөө хазуулсан алим нь утасны ард байвал гоё оо.
Энэ бол мэдээж iPhone загварын шинэ утас байлаа. Дэлхийн технологийн бэлэг тэмдэг болж буй iPhone5-ын тухай 24 баримтыг үзнэ үү.

a6_hero
1. Дугаар-
iPhone 5 ухаалаг утас нь хэдийгээр 5 гэсэн тодотголтой боловч энэ төрлийн загваруудаас зургаа дахь нь юм.

2. Нимгэн- 7.6 мм зузаантай iPhone 5  нь манай гариг дээрх ухаалаг утаснуудаас хамгийн нимгэн нь юм. Тухайлбал, iPhone4S утаснаас 18 хувь нимгэн юм байна.

3. Хөнгөн- 112 грамм жинтэй. Энэ нь өмнөх загварынхаа жинг 20 хувь багасгасан үзүүлэлт аж.

4. Хурдан-
Утасгүй интернэт холбооны вайрлесс төхөөрөмжийг нэг шат ахуилснаар файл татах, илгээх хурдыг 100 Mbps-д хүргэсэн байна. LTE төхөөрөмжтэй iPhone5-ыг хэт хурдан вайрлесстай хэмээн Apple-ийн зохион бүтээгчид онцоллоо. Хэдийгээр HSPA, HSPA+, DC-HSDPA зэрэг бусад вайрлесс төхөөрөмж багтсан ч гэлээ эдгээрийн дээд хурд нь 42 Mbps байдаг аж.

5. Эвтэйхэн-
Шинэ загварыг iPhone4S-ээс 9 мм өндөр хийсэн хүний гарын дундаж хэмжээнд тохируулан хийжээ. Тухайлбал, нэг гартаа барьсан ч дэлгэцийн хаана ч эрхий хуруугаараа хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.a6_hero

6. Ретина дэлгэц-
Дөрвөн инч өргөн Ретина дэлгэцийг зохион бүтээгчид нь илүү том биш ч гэлээ зөв загвараа олсон гэж тайлбарлаж байна. Ретина гэж хүний нүдний торлог бүрхэвчийг хэлдэг бөгөөд шинэ дэлгэц нь хүн нүдээрээ харж байгаа мэт цэвэр, тод, тунгалаг харагдуулдаг аж.

7. Цэнэг-
Энэ ухаалаг утас энгийн горимд 225 цаг цэнэгээ барьдаг бол тасралтгүй яривал 8 цаг тэснэ. Мөн дуу, хөгжим сонсвол 40 цаг уйдахгүй байж чадах юм. Вайрлесс LTE төхөөрөмж ажиллаж байвал 8 цаг, видео дүрс бичлэг тасралтгүй үзвэл 10 цагийн турш цэнэгээ барина.

8. Бяцхан лавлах-
Энэ утасны бас нэгэн гайхалтай тал нь Сири юм. Сири бол хэрэглэгчийн асуултад хариулдаг программ. Тухайлбал, хамгийн ойрхон АТМ хаана байна, Өнөөдөр надад шүхэр хэрэг болох болов уу, Одоо эндээс нь хаана очиж уран зургийн галлерей үзэж болох вэ? зэрэг асуултад Сири хариулж чадна. Гэхдээ iPhone5-ын iOS6 процессортой нэгдсэн Сири илүү олон асуултад хариулж чадахаар болжээ.

9. Санах ой- iPhone5 утас нь өөртөө мемори картны оролтгүй. Гэхдээ нэг гегабайт түргэн санах ойтой, өөртөө 16-64 гегабайт хүртэл удаан санах ойтой юм.

10. Зөвхөн нано СИМ картаар ашиглах боломжтой.

11. 3D камер-
Мөн зургийн камер нь яг л хүний нүд мэт /iSight/ ажиллагаатайг мэргэжилтнүүд онцолж байна.

12. Аpple map-
Гайхамшиг үүгээр дууссангүй. Apple компани Google Maps-тай салах ёс хийж байгаа бөгөөд шинэ ухаалаг гар утсандаа зориулж Map бүтээжээ. 3D map-ууд дагаад  3D камераа ашиглахад тун таатай.

13. Блок-
Мөн хэрэглэгч өөрийн ашиглах эрхээр ямар нэгэн ашиглаж байгаа программанд блок хийх боломжтой болох бөгөөд энэ үед бусад элементүүд нь ашиглах боломжгүй болно.a6_hero

14. Чихэвч-
Утасны чихэвч нь урьд байсан хэлбэрүүдээс өөр. Бидний мэдэх чихэвч нь бөөрөнхий хэсэгтээ чанга яригчтай байсан бол iPhone5-ын чанга яригч чихний хэнгэрэг рүү чиглэсэн буюу хажуудаа байрладаг.

15. iOS6 систем
нь Facebook болон Twitter ажиллуулна, мөн хэрэглэгчдэд шуудангийн хаяг тэмдэглэх, тэмдэглэгдсэн хаягуудаас ирсэн захиаг од-оор тэмдэглэгдэн харагдах боломжтой VIP шуудан үйлчилгээтэй аж. Мөн утсан сүлжээгээр FaceTime ашиглах боломжтой бөгөөд найз нөхөдтэйгөө зураг солилцох боломжийг амар бөгөөд хурдан болгосон байна.

16. Дэлгэц-
Гайхалтай дэлгэц гэсэн учир нь үндсэн дэлгэцийн дээд доод талд хоёр нэмэлт нарийн дэлгэц байрласан. Ингэснээр та дэлгэц дээрээ гурван өөр аpp зэрэг ажиллуулах боломжтой юм байна.

17. Борлуулалт-
Apple компаний хамгийн сүүлд гаргасан ухаалаг гар утас болох iPhone 5 худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая хувь зарагдсан. Энэ нь тус компаний хувьд шинэ рекорд аж.

18. Нэр хүнд-
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Apple компаний хувьцаа нэг хувиар өссөн. Энэ мэдээж шинэ загварын ухаалаг утасны гавьяа. a6_hero

19. iPhone 5-ыг өнгөрсөн долоо хоногоос АНУ-аас гадна найман улсад албан ёсоор худалдаалж эхэлсэн. Үүнд, Их Британи, Австрали, Хонгконг, Канад, Франц, Япон, Сингапур, Герман зэрэг улс багтаж байгаа.

20. Хүсэл, хүлээлт-
iPhone5-ыг өөрийн болгох гэсэн хүмүүсийн хүсэл маш их байна. Дээрх газруудад шинэ “алим”-тай болох гэсэн хүмүүс 24, 48 цагаар оочирлон зогсож байгаа юм. Худалдаанд гараад 24 цаг болоогүй байхад хоёр сая гаруй хүн урьдчилсан захиалга өгч амжсан гэнэ.

21. Дайн-
БНХАУ-д iPhone-ын төлөө 2000 гаруй ажилчид хоорондоо бүх нийтийн зодоон үүсгэж ажил нь хэд хоногоор тасалдахад хүрсэн. 5000 цагдаа ирж байж арай гэж зогсоосон зодооны улмаас 10-40 хүн эмнэлэгт хүргэгдсэн аж.

22. Үнэ-
Шинэ ухаалаг гар утас АНУ-д 650 доллараар худалдаалагдаж байна.

23. Монголд-
Харин манай Монгол улсад iPhone5 хоёр сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

24. Монголд-
Ухаалаг гар утсанд 4G сүлжээг нэвтрүүлсэн нь хамгийн том давуу тал хэдий ч манай оронд 4G сүлжээ нэвтрээгүй тул зөвхөн 3G 2G технологиуд дээр ажиллах аж.
www.24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • хнн (122.201.18.154)
    Муусайн *** нар юуны ч төлөө үхэж мэдэх үнэ цэнэгүй амьтад
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • рхс иы ё (122.201.18.118)
    ай 6 гарах гэж байгаа шүү
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.179.20.147)
    ovol gehed 1200000 l bolchih bh
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.55.180.154)
    oo tegeed shine ym danda l unetei bdag shd, udahgui buuna doo
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • www.greencard-america.com (69.143.106.127)
    ногоон карт сугалаа дуусахад 33 хоног үлдлээ. greencard-america.com
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin (202.70.41.114)
    Mongolchuud yamar unetei zarjiinaa 2 dahin nemeed bhda yaahavde
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК