Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 23 дахь удаагийн ДАШТ өчигдөр Канадын Страткона хотноо эхэллээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51 кг, 59 кг, 67 кг-ийн жингийн барилдаан болж байгаа юм. Хэсгийн урьдчилсан барилдаан Монголын цагаар 01:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаанууд яг одоо ид явагдаж байна.Эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Монголын тамирчдаас “Хангарьд” клубийн бөх, ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медалийн эзэн болоод байна. 59 кг-ийн жинд хүч үзэж буй тэрбээр эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1:0, 0:1, 3:1 оноогоор, хоёрдугаар тойрогт АНУ-ын Лейф Эвелин Жейнсийг 3:0, 0:1, 3:1 оноогоор ялжээ. Удаах барилдаандаа Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0:2, 0:1 оноогоор хоёр үед ялагдсанаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдахаар болсон. Харин энэхүү өрсөлдөгч нь хялбархан учраа байжээ. Түүнийг хоёрдугаар үед цэвэр дарснаар Монголын эмэгтэй бөхчүүдийн ДАШТ-ээс зүүсэн 10 дахь медалийн эзнээр Т.Мөнхтуяа тодорлоо.
Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010) бүгд 9 медаль хүртээд байсан юм. Ялангуяа 2011 оны ДАШТ-д маш амжилттай оролцож, гурван медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг гурван багийн эгнээнд багтсан билээ. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцож байна.
Өнөөдөр дэвжээд гарсан ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг 51 кг-д, Азийн хошой мөнгөн медальт Ц.Баярзаяа 67 кг-д эхний өрсөлдөгчдөө оноогоор ялагджээ.