Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

2021-9-22
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна


Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он хүртэл шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээгээр тохиролцсоны дагуу Оросын талтай хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайханд даалгалаа.

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эхний ээлжинд БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахуун ачсан 723 вагонцистерны төмөр замын тээвэрлэлт болон цаашид хийх тээвэрлэлтийг саадгүй, шуурхай явуулах, татан авах ажлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгав.
Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд анхаарууллаа. 

 

Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна
 

Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв. Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна.

Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгнө.

Өмнөговь аймгийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэлчлэх зураг, төсөв боловсруулна. Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зорилгоор боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулан улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов. 
 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэллээ


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам энэ оны есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.
Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан барих ажлын хүрээнд хийгдэх долоон метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт учраас техникийн хяналтыг олон улсын туршлагатай экспертүүд болон олон талын оролцоотойгоор Монголын тал хариуцан зохион байгуулна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21,397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь хөнгөн 12,329, хүндэвтэр 6729, нэн хүнд 380 иргэн байна. Коронавируст халдварын улмаас 1059 иргэн нас баржээ. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав. Мөн Улсын онцгой комиссын хурлын давтамжийг нэмэгдүүлж, уялдаа холбоотой ажиллах, халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав.     
 

“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олгоно

“Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөг олгоно.

Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгоно.

Товч мэдээ

  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан “Игазар” вэб системийн тухай, түүний хөгжүүлэлтийн талаар танилцуулав.  
  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад, шинэ төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн тэжээлийн “Цэвэрлэх” дэд станцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайдад, бохир усны Туул1 коллекторыг 2022-2023 онд багтаан байнгын ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.

 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.80.55)
    Оройтсон бороо юу
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.80.55)
    Хүн амаа тахалд нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тахалж бхйгаа ч улс орнууд Монголд халдвар яагаал ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч халдвар авна өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авна гэдгийг эрдэмтэд аль хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тархалтын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тахал намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.27)
    Анхнаасаа авах ёстой шийдвэрүүд бсан дандаа аливаа асуудлыг оройтуулж байх юм оройтуулсаар байтал л хүнд нөхцөл чинь хүлээх боломжгүй болоод хөгжил чинь ухараад хаашаа бна цөөхөн хүн амтай монгол улс ер нь яааж яваад бгааг ч ойлгохгүй бна тэтгэвэрээ нэмээчээ ахмадууд чинь маш хүнд нөхцөлд амьдарч бна эмээ авсаар бгаад сүүлдээ олигтой хоолоо ч авч чадахгүй бна
    2021 оны 09 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    36 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    3 цаг 39 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    3 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    4 цаг 9 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    4 цаг 49 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    5 цаг 12 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    5 цаг 34 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    5 цаг 48 мин
  • Мэдэгдэл
    6 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    6 цаг 34 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    6 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    7 цаг 2 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    7 цаг 13 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    7 цаг 47 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    8 цаг 13 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 38 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    8 цаг 58 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    9 цаг 35 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    9 цаг 45 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    9 цаг 46 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК