НҮБ-ын ЕА-д оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа зарим монгол иргэнтэй уулзжээ.
Энэ үеэр Конгрессийн номын санд алба хаадаг, хэл шинжлэлч эрдэмтэн, монгол судлалыг хилийн чанадад амжилттай хөгжүүлж, эх орныхоо соёлыг түгээгч, доктор М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.