Ислам шашинтай орнуудад үймээн дэгдээгээд байгаа "Innocence of Muslims" киноны найруулагч Никоула Бэссилийг шүүх хурал өчигдөр болжээ. Түүнд таван жил харгалзагчгүйгээр компьютер ашиглах, интернэт сүлжээнд холбогдохгүй байх шийтгэл оноохоор болсон байна. Никоула Бэссили нь 55 настай бөгөөд 2010 онд мөн 21 сар шоронд хоригдож байжээ. Уг киног интернэт сүлжээгээр тарсны дараа ислам шашинтай орнуудад бослого гарч, АНУ-ын элчин сайд амиа алдсан тул тэрбээр түр хугацаанд нуугдаж байсан юм. Түүний амийг хөнөөсөн хүнд 100 мянган доллар өгнө гэж Пакистаны Төмөр замын сайд мэдэгдээд байсан вюм.
Гэхдээ Никоула Бэссили яагаад ийм кино хийх болсон талаар түүх нууц хэвээр байна.
Б.Баяр



















































