Ө
чигдөр МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн 70 жилийн ой боллоо. Энэ сургуулийг ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл гээд цөөнгүй олны танил хүмүүс төгссөн байдаг. Өчигдөр болсон ойн арга хэмжээний үеэр тус сургуулийн үе, үеийн төгсөгчид нь ирж хандив өгчээ. Тухайлбал, нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл ангийн нөхдийн хамт 2 сая төгрөг өгсөн бол алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын ангийнхан 6 сая төгрөг хандивласан байна. 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн МУИС-ийн ФЭС-д өчигдөр нийт 23 сая төгрөгийн хандив цугларсан аж.

Б.Баяр