Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон УИХ-ын нийгмийн бодлогын
байнгын хорооныхон салбарынхаа байгууллагуудтай албан ёсоор танилцаж
байгаа.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооныхон салбарынхаа байгууллагуудтай албан ёсоор танилцаж байгаа. Энэ үеэр тус салбарынхан өөрсдийн байгууллагуудад байгаа бэршээл тулгамдсан асуудлын талаар тэдэнд дуулгажээ.Театр дотроо чадварлаг царайлагуудын тоонд ордог Т.Хулан Монголоо гадныханд сурталчлах эрхэм зорилготойгоо хэллээ. УДЭТ-ын жүжигчин Т.Хулан “Манай Драмын театрын гадаад харилцааг илүү хөгжүүлж өгмөөр байна. Яагаад гэвэл бид маш олон жил гадаад харилцаагүй ажиллалаа. Миний хувьд л гэхэд Драмын театрт долоо дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл гадаад харилцааг огт мэдэрсэнгүй. Бид гаднын театрын туршлагаас судалж, бас Монгол Улсаа гадаадад сурталчилмаар байна” гэсэн юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































