“Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” арга хэмжээ болж, энэ үеэр бизнес эрхлэгч 40 иргэн, ААН-үүдэд 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Тус паркаас зохион байгуулж буй "Гарааны бизнес-2021" үйл ажиллагааны хүрээнд 38 өрхийн бичил бизнес эрхлэгчид тус бүр таван сая төгрөг олгосон байна. Мөн “Бидэрт манхан” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 60 сая, “Эрдэнэт ШУТП”-ын судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборын нутаг дэвсгэрт 2400 м.кв газарт үйл ажиллагаа явуулах эрх, “Бүрэн Өндөр Энержи” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгожээ. Эдгээр иргэн, ААН-үүдэд олгосон зээл нь хүүгүй, барьцаагүй бөгөөд 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.
Сэтгэгдэл (1)