Долоо хоног бүрийн нэгдэх өдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болдог билээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн Чингэлтэй дүүрэгт болж байна.
Хурлаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, Коронавируст халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан дүүрэг бүр дээр нэмэлт ор дэлгэх, дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, 2022 оны хөрөнгө оруулалтын ажлыг сайтар төлөвлөх болон бусад асуудлаар зөвлөлдлөө.