Италийн зургаан эрдэмтэн, засгийн газрын нэг ажилтан нарыг 2009 онд тус
услын Эл- Акүйла хотноо болсон газар хөдлөлтийн хор уршгийг санаатайгаар
буруулж олон хүний амь насийг хөнөөхөд хүргэсэн хэмээн буруутгаж байна.

2009 оны дөрөвдүгээр сарын зургааны өдөр Эл- Акүйла хотод болсон 6.3 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 309 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж, байшин барилга олноор сүйдсэн аж.

Харин засгийн газар аймшигт нөхцөл байдлыг урьдаас харах боломжтой байсан хэмээн үзсэн байна. Өнгөрсөн даваа, мягмар гаригт болсон шүүх хуралдаанаар сейсмологичидыг газар хөдлөлтийн аюулыг дутуу мэдэж, иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл цацсан хэмээн дүгнэжээ.
Хэрвээ тэд яллагдвал дөрвөн жилийн хорих ял сонсох юм байна. Хэргийг ирэх сарын есний өдөр хүртэл хэлэлцэн хаах аж.
Д.Идэр

