

ҮДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин А. Даваахүү хэлэхдээ "Хувийн орон сууц барихад газар олгоод байдаг мөртлөө улсын нүүр царай болж байгаа урлагийн байгууллагадаа яагаад апгын чинээ газрын асуудлыг шийдээд өгч болдоггүй, чаддаггүй төр вэ. Та бүхнийг энэ асуудлаар ирсэн болов уу гэж ойлгож байгаа учраас газрын асуудлыг зайлшгүй шийдэх хэрэгтэй байна. Гурван том байгууллага нэг байранд чихэлдэнэ гэдэг чинь ичгэвтэр явдал шүү дээ. Би нэг үгийг шууд хэлье. Манай байгууллагаар ирнэ гээд гурав хонолоо. Өглөөний 09. 00 цагт ирнэ гэсэн мөртлөө одоо 12. 00 цаг өнгөрч байна. Ийм хүмүүсийг дараа дахиад ирнэ гэдэгт итгэхгүй байна" гэлээ.
Д.Ундрах 24tsag.mn