
Мэдээллийн Технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компанийн
15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Power of ICT Innovation”
буюу “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн шинэчлэлийн хүч”сэдэвт
олон улсын үзэсгэлэн, семинар өнөөдөр “Чингис” зочид буудалд нээлтээ
хийлээ.

Мэдээллийн Технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Power of ICT Innovation” буюу “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн шинэчлэлийн хүч”сэдэвт олон улсын үзэсгэлэн, семинар өнөөдөр “Чингис” зочид буудалд нээлтээ хийлээ. Монголулсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт анх удаа
зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн, семинарт дэлхийн мэдээллийн
технологийн шилдгүүд болох“General Electric”, “LG”, “Cisco”, “Telesat”,
“Canon”, “Dell”, HP,“Oracle” зэрэг арав гаруй компанийн төлөөлөгчид
хүрэлцэн ирж,мэдээллийн технологийн салбарын инноваци, дэвшилтэт
шийдлүүд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг дороос Монгол
хэрэглэгчиддээ танилцуулж байгаагаараа оцлог болж байна.
Д.Ундрах 24tsag.mn