Улсын онцгой комисс өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
УОК-ын дарга С.Амарсайхан "УОК өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх ажил, өвөлжилтийн бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ. Коронавирусний мутацлагдсан хувилбар цаашид ч гарсаар байх нь. Энэ вирусны халдвар цаашид ч үргэлжлэхээр байна. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжиж, дасан зохицох шаардлагатай болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн салбарын хууль журамд өөрчлөлт хийх асуудлыг УИХ-аар хэлэлцэх,
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөгийн цогцолбор, 50 өрхийн орон сууц бүхий үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авч, Орхон аймгийн эрүүл мэндийн төвд шилжүүлэх,
Алтанбулаг боомтоор орж гарах ачаа тээврийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх
Эрүүл мэндийн салбарын ачаалал их байгаа, орны хүрэлцээ тааруу байгаатай холбоотойгоор тодорхой шийдвэрийг гаргалаа" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)