УОК-оос цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Коронавирусний дельта хувилбарын оргил дэгдэлтийн үед халдварын тоо нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Мөн халдвар авсан хүн хүндрэх, нас барах эрсдлийг үнэлж, ЭМЯ, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлийн санал зэргийг харгалзан үзэж, амны хаалтаа авч үйлчлүүлдэг, халдвар хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Мөн их дээд сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор оюутны дотуур байранд халдварын тохиолдол ихээр гарч буй учир халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон.
Түүнчлэн Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгслийн толгой солих байдлаар зохицуулж байсан. Энэ журмыг хүчингүй болгож, толгой солихгүйгээр шууд тээвэрлэлт хийх зохицуулалтыг хийхээр боллоо.
Хилийн чандаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж буй. Тэгвэл аравдугаар сарын 15-наас эхлэн нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлахгүйгээр шууд гэрийн ажиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.
Б.Баатар