Covid-19 халдварын талаар Улсын онцгой комисс хуралдлаа.
Сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар орж байгаа энэ үед томуугийн халдварын тархалт ихэссэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Цар тахлын нөхцөл вирус мутацид орсноор улам хүндэрч байна. Эрдэмтэн, судлаачид ч хөл хорионоос илүү дасан зохицож амьдрах нь чухал хэмээсэн.
Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. Үүнээс гадна хил гаалийн асуудалтай холбоотой Алтанбулаг болон боомтуудаар орж ирэх ачаа барааны асуудалд анхаарах, халдварын нөхцөлд хэрэгжиж байгаа хууль, журмын талаар хэд хэдэн зохицуулалтыг хийсэн.
Хөл хорио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж, хөл хорио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.
Сэтгэгдэл (4)