Нэвтрүүлэгч Д.Цоодол гэхээр монголчууд андахгүй. Тэрбээр орой бүр цэнхэр дэлгэцээр гарч айл бүрийн урилгагүй зочин болсноор ийнхүү олны хайртай нэгэн болсон юм. МҮОНТ-ийн тавдугаар нэгдэлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол анх радиогийн нэвтрүүлэгч болох гэж байжээ. Тэрбээр радиод “Алтан хоолойт” Гунгаагийн шавь болон гараагаа эхэлсэн гэдэг. Д.Цоодол эфирт гарахын тулд таван сар радиод ажиллаж, цаг агаарын мэдээ уншсан байдаг.
Гунгаа багш нь түүнийг радиод ажиллуулах хүсэлтэй байсан ч, нэвтрүүлэгч Д.Батбаяр Москвагийн радиод гурван жил ажиллах болсон тул телевизэд нэг хүн хэрэгтэй болсон аж. Тиймээс Д.Цоодол Д.Батбаярын орыг залгаж телевизийн нэвтрүүлэгч болжээ. Ийнхүү түмний хайртай Д.Цоодол 1989-1990 оны шинэ он солигдохын өмнөхөн Монгол телевизийн эфирээр хөтөлбөр зарлаж телевизийн гараагаа эхэлсэн гэнэ.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)