Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн “залуучуудын ажлын дадал, туршлага эзэмшүүлэх интерншип” арга хэмжээ Архангай аймагт хэрэгжиж эхэллээ. Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг түшиглэн Залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх арга хэмжээг туршилтаар хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд "Ажил олгогч ажилтнаа сонгох" арга хэмжээг зохион байгуулж гурван талт гэрээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ажил олгогч, ажил хайгч залуучуудтай байгуулжээ.