Aмерикийн гурван томоохон телевизийн нэг NBC ,Солонгосын Кангнам
дүүргийг сурвалжлан түүний тухай шууд эфирээр цацах гэж байна. Өнөөдөр
орой Солонгосын цагаар 19.00 цагт эхлэх энэхүү шууд нэвтрүүлгээр
дуучин PSY-ийн дуунд гардаг Кангнам стайл гэж юу болох, Кангнам
гудамжны залуусын хувцаслалт, үзэл санаа, тэдний амьдралын хэв маягийн
тухай мэдээлэх аж. Мөн энэ нь Солонгос улсын тухай гаргаж буй анхны
томоохон нэвтрүүлэг болох гэнэ.
Aмерикийн гурван томоохон телевизийн нэг NBC ,Солонгосын Кангнам дүүргийг сурвалжлан түүний тухай шууд эфирээр цацах гэж байна. Өнөөдөр орой Солонгосын цагаар 19.00 цагт эхлэх энэхүү шууд нэвтрүүлгээр дуучин PSY-ийн дуунд гардаг Кангнам стайл гэж юу болох, Кангнам гудамжны залуусын хувцаслалт, үзэл санаа, тэдний амьдралын хэв маягийн тухай мэдээлэх аж. Мөн энэ нь Солонгос улсын тухай гаргаж буй анхны томоохон нэвтрүүлэг болох гэнэ.
Дэлхий даяар алдаршаад буй Кангнам стайл дууны эзэн болсон Кангнам дүүргийг сурвалжлах ажил үүгээр дуусахгүй бөгөөд хэд хэдэн цуврал нэвтрүүлэг болгон бэлтгэхээр төлөвлөөд байгаа юм байна. NBC ТВ-гийн сурвалжлах багийн ахлагч “Бид гол нь Кангнам дүүргийн гудамжнууд дахь дүр төрхийг яг л байгаа байдлаар нь үзэгчиддээ хүргэхийг зорино” гэжээ. Америкийн телевизүүдээр Солонгос улсад аялал жуулчлалааар ирэхийг уриалсан сурталчилгаанууд нэлээдгүй явдаг хэдий ч дээрх нэвтрүүлэг нь NBC ТВ-ийн зүгээс бэлтгэж буй анхны томоохон нэвтрүүлэг юм байна.
Б.Чимэг