Реппер Gee өөрийн оршин суугаа хорооныхоо өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж буйгаа цахим хаягтаа нийтэлжээ. Тэрбээр энэ талаар "Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал, стресс хэцүү нөхцөлд байна. Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү. Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ” гэжээ. Реппер залуугийн энэ үйлдэл олон залууст үлгэр дууриалал болж, нэгийг бодуулсан буй заа.
Сэтгэгдэл (1)