15 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг хураан авчээ

Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй, тэмдэггүй, хүчингүй тэмдэгтэй, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 69 нэр төрлийн, 0.05-3.00 литрийн савлагаатай, онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй 1027, тэмдэггүй 932, хүчингүй тэмдэгтэй 531, нийт 2490 шил буюу 15,825.7 мянган төгрөгийн согтууруулах ундаа хурааж, онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч, хүчингүй тэмдэгтэй согтууруулах ундаа борлуулж байсан зөрчилд Монгол Улсын Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулсан.