Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, Шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх ажил, авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл зэргийг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь коронавирусний вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин 290 мянган хүн гуравдугаар тунгаа хийлгэсэн бол гуравдугаар тунд 50-55 насныханхамгийн идэвхтэй хамрагдаж байна.
Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүн өндөр байгааг илтгэж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)