“Хэрвээ Сониуч аялагч хөлөг эрт дээр үед Ангарга гаригт очсон бол голын усанд шумбах байжээ” хэмээн CNN агентлаг бичжээ.
“Хэрвээ Сониуч аялагч хөлөг эрт дээр үед Ангарга гаригт очсон бол голын усанд шумбах байжээ” хэмээн CNN агентлаг бичжээ. Наймдугаар сарын зургааны өдөр Ангараг гаригт буусан 2000 паунд жинтэй НАСА-ийн “Сониуч” аялагч хөлөг түүхэнд мөнхөрлөө. Машин төрөл бүрийн элементийн хольц бүхий конгломерат чулууг олсон байна. Үүнийг нь эрдэмтэд эрт үед усны урсгалаас үүссэн хэмээн үзжээ.
Чулуун ургаа хадыг Хоттах гэж нэрлэдэг бөгөөд Канадын баруун хойд нутгийн Хоттах нууранд яг ийм чулуунууд ихээр оршдог байна.
Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр багийн ахлагч Жон Гротзингер “Энэ яг л чулуунуудыг алхаар засаад явдаг зам хийчихсэн мэт харагдаж байсан. Энэ баримт дээр санал нэгдэж байгаа зүйлүүд нь чулуу усанд байдаг гэсэн ойлголт юм. Тиймээс бид Ангараг гариг дээр ус урсаж байсан гэж таамагласан. Хэрвээ тийм бол маш хүчтэй урсгалтай байсан” хэмээн ярьжээ. Мөн Хоттах чулуунуудын хажуугаар хайрга байсан нь ийм дүгнэлт хийхэд хангалттай нотолгоо болжээ. Эдгээрээс гадна Линк нэрт чулууг бас олсон байна. Энэ нь бас л усанд байдаг чулуу аж.
“Хичнээн жилийн өмнө Ангараг гариг дээр ус урсаж байсныг тогтоох нь хэцүү байна” хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Уиллиам Детрич хурлын үеэр мэдэгджээ.
Шинийг хайгч машин олсон нотолгоогоо авах гэж ямар нэгэн химийн бодис ашиглаагүй. Харин зургуудыг нь маш сайн авсан байна. Олон улсын эрдэмтэд эдгээр зургуудыг үзэж дээрх дүгнэлтүүд дээр санал нэгдсэн аж.
Д.Идэр















































































