

Тэрээр өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр “Хэрвээ бид энэ улсын цөмийн үйл ажиллагааг эсэргүүцсэн саналаа илэрхийлж нэгдвэл иран цөмийн хөтөлбөрөө зогсооно гэж би бодож байна” хэмээн хэлжээ.
АНУ-аар толгойлуулсан өрнөдийнхөн Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн дүгнэсэн бол Тегеран цахилгаан гаргахын тулд Иранд цөмийн хүч заавал хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Израйлийн тэргүүн цөмийн бөмбөг үйлдвэрлэлийг анхан, дунд, сүүлийн гэсэн гурван шатлалд авч үзжээ. Түүнийхээр Иран улс аль хэдийн эхний шатаа дуусгасан байна. Тэрээр “Дараагийн хавар гэхэд Иран цөмийн хөтөлбөрийнхөө дунд шатыг дуусгаж эцсийн шатандаа шилжих болно. Ираныг хоёр дахь шатлалаа дуусахаас өмнө улаан шугамыг энд зурах ёстой” хэмээн хэлээд эсэргүүцлийн зургаа үзүүлсэн байна.
Бенжамин Нетаньяху “Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Зөвхөн миний эх орны ирээдүй ч биш, нийт хүн төрөлхтний ирээдүйд эрсдэлтэй” гэж үзжээ.
Д.Идэр