Изинис Эйрвэйз компани Эрээний нислэгээ цуцаллаа

Изинис Эйрвэйз компани энэ сарын 28, 29, 30-ны өдөр Эрээн хотруу нислэг анхлан үйлдэнэ гэж байсан ч Хятадын талаас зөвшөөрөл өгөөгүй гэх шалтгаанаар Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгээ хойшлуулаад байна. Монголчуудын олноор зорчдог худалдаа, наймааны томоохон боомт болох Эрээн хот руу газраар зорчиход Улаанбаатараас Замын-Үүд хүртэл 1 хонож, Замын-Үүдээс Эрээн хот руу ороход дахин 1-2 цаг зарцуулдаг байсан. Тиймээс Улаанбаатар-Эрээн чиглэлд нислэг үйлдэх нь зорчигчдын цаг завыг хэмнэсэн ажил боллоо гэж байсан ч ийн тодорхойгүй хугацаагаар гэнэт нислэгээ хойшлууллаа. Тасалбар захиалсан иргэд Изинис Эйрвэйз компанийн байран дээр ирж мөнгөө буцаан авч байгаа юм байна.
Сэтгэгдэл (3)